Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-08-07 16:01:46

John Brower Minnoch бол 1941-1983 оны хооронд амьдарч байсан АНУ-ын иргэн юм. Тэрээр амьд явах хугацаандаа хоёр ч удаа Генисийн номд бүртгэгдэж байжээ.
Эхнийх нь гэвэл уг эр дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн байсан бөгөөд түүний биеийн жин нь оргил үедээ 635 кг хүрсэн нь хүн бүхнийг алмайруулж байсан юм. Гэвч уг эр үнэндээ төрөлхийн л жингийн асуудалтай нэгэн байв.
Тэрээр 12 насандаа 133 кг жин татаж 22 настайдаа 178 кг жин хүрсэн аж. Харин тухайн цаг үеэс эхлэн түүний жин тасралтгүйгээр маш хурдацтай нэмэгдэж эхэлсэн түүхтэй.
Уг эрийг эхнэртэй байсан гэх мэдээнд итгэх хэцүү боловч энэ бол үнэн юм. Гэвч түүний эхнэр харьцуулшгүй буюу ердөө 50 кг жинтэй байсан ч тэд хоёр хүүхэд төрүүлсэн аж. 1978 оны 3-р сарын нартай нэгэн өдөр Minnoch өөрийн байгаа байдалдаа сэтгэл гутарч хэзээ ч зориглож шийдэж үзээгүй зүйл буюу жин хасах амлалтыг өөртөө өгч үүнийхээ араас зүтгэж эхлэх нь тэр.
Мэдээж тэрээр энгийн бүс таргалалттай байсан учир бүх зүйл эмчийн хяналт доор байв. Тэрээр хоолны хэмжээгээ багасгаж тогтмол хөдөлгөөн хийх зэргээр нилээд хичээсний үр дүнд чамлахааргүй амжилт гаргасан байна.
Гэвч 1983 онд түүний бие гэнэт муудаж түргэн тусламж дуудсан байдаг. Гэрт нь түргэний эмч нар ирж яаралтай Seatle хотын эмнэлэгт хүргэх гэтэл эмч нар түүнийг гэрийнхэнтэй нь нийлээд ч өргөж чадсангүй.
Иймд мужийн онцгой байдлын газраас гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн ирж 13 хүний тусламжтайгаар хоёр дамнуурга дамнуулан түүнийг эмнэлэгт хүргэсэн байдаг.
Харамсалтай нь Minnoch-ын амь насыг аврахад бүх зүйл хэтэрхий оройтсон тул эмнэлэгт очоод амьсгал хураасан түүхтэй. Түүний жинг амьсгал хураасны дараа хэмжиж үзэхэд 362 кг болсон байлаа.
Тэрээр бүхэл бүтэн 273 кг жин хасаж чадсан нь хүн бүхний гайхшралыг төрүүлэхийн зэрэгцээ дэлхийн түүхэн дахь хамгийн их жин хасч чадсан хүн гэж 2 дахь удаагаа Генисийн номд бичигдэх үндэслэл болсон байна.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-08-07 16:01:46

Сэтгэгдэл бичих