Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Шийгуа COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст тустай гэнэ

Шийгуа COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст тустай гэнэ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-08-05 10:13:56
 Шийгуа буюу тарвас нь  коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүст ашиг тустай аж.  Оросын дотрын эмч Елена Тихомирова, хүүхдийн эмч Марина Лерман нар энэ тухай ярьсан байна. РИА Новости агентлаг тэдний хэлснийг иш татан дурджээ.  
  “COVID-19-өөр өвчилж эдгэрээд,  хуучин байдалдаа орж буй хүмүүст шийгуа идэх нь бүр ч хэрэгтэй бөгөөд юу гэвэл антиоксидантын маш сайн хамгаалалт нь  түүнийг улаан өнгөтэй болгодог аж. Цаашилвал, шийгуа нь C аминдэмийн эх сурвалж юм” гэж Тихомиров тайлбарлаж хэлсэн байна.      Марина Лерманы дурдсанаар, шийгуа биеэс хорт бодисыг гадагшлуулдагаас гадна, зүрх-судасны системийг бэхжүүлэхэд тустай аж. Гэхдээ түүнийг сүүн болон исгэлэн бүтээгдэхүүн, түүнчилэн давс, өөх тостой хоолтой хамт идэх хэрэггүй гэнэ.  Ингэж холилдсоноос болоод хордлого авч, бие махбодид шингэн хуримтлагдаж болох талтай аж.  Өмнө нь эмч нар  хүүхэд болон насанд хүрэгсдийн идэж болох шийгуаны хоногийн хэмжээг хэлсэн байдаг. Энэ нь хүүхдийн хувьд 80-иас 150 хүртэл грамм, насанд хүрэгчдийн хувьд 500 грамм байна. Ингэхдээ шийгуаг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнүүдтэй холилгүйгээр тусад нь идэх хэрэгтэй гэнэ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-08-05 10:13:56

Сэтгэгдэл бичих