Хэн нэгний санал бодол үгийг сонсох тийм ч буруу зүйл биш. Өөр өөр зан араншин амьдралын хэмнэлтэй хүмүүсийн туршлагаасаа хуваалцсан зөвлөгөөг анхаарч үзээрэй. Энэ сард хамтрагч/хайрттайгаа удаан хугацааны турш бодож байсан чухал асуудлын талаар нухацтай ярих болно. Хосуудын хувьд тус тусын найз нөхдийн асуудалд оролцох оролцоогоо багасгаарай. Хааяа ч гэсэн өөрийн найз нөхөдтэйгээ хайртаасаа тусдаа цагийг өнгөрөөж байх хэрэгтэй. Хэрвээ чиний зүрх сэтгэлийг эзэмдсэн хүн байхгүй бол энэ сарын дундуур хэн нэгэн тогтохын аргагүй догдлуулах бололтой шүү. Эхэндээ энгийн нэгэн харилцаа мэт байх боловч яваандаа гүнзгийрэх магадлалтай. Гүнзгийрэх гэдэг нь эцэг эхтэйгээ танилцуулах, хамт амьдрах, гэрлэлтийн тухай ч ярьж мэднэ гэсэн үг шүү. Хийх зүйл маш их байна. Энэ сарын уриа “Хөдөлмөрлө, ажилла бас хичээ”. Хийх ажил хичнээн их байгаа ч азаар чамд хийх эрч хүч хүсэл эрмэлзэл ч байна. Урьд урьдныхаас илүү боломж олдоно. Сарын сүүлээр гадагшаа сургуульд суралцах боломж гарч ирнэ. Хичээсний эцэст хүн үр дүнг нь амсдаг. Тийм болохоор ямар ч боломжийг сул бүү орхи. Ганц нэг асуудал, эрсдэл гарч ирж мэдэх ч зорьсондоо хүрэхийн тулд энэ мэтээс айх хэрэггүй. Шинэ зүйл туршиж үзэхээс айх хэрэггүй. Ямар нэгэн шинэ зүйл сурах эхлэлийг нь ч болтугай тавиарай. Ер нь энэ сард хичээл, сургуулийн тал дээр гол анхаарлаа хандуулаарай. Санхүүгийн хувьд энэ сард хэт өндөр биш байна. Гэхдээ орлого муу байна гэсэн үг биш. Ажил хэргийн найдвартай түнштэй болно. Хэн нэгэн хэдий чамд таалагдахгүй байлаа ч өөрөөсөө битгий түлх. Хэзээ нэгэн цагт чамд том тус хүргэх хүмүүс чамайг хүрээлж байна. Сарын сүүлээр эсвэл дараа сарын эхээр санхүүгийн маш том боломж авчрах санал чамайг хүлээж байна. Зарим нэг эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Ханиад хүндэрч магадгүй учир бүрэн гүйцэд эдгээх ёстойг битгий мартаарай. Цусны шинжилгээ өгчихсөн байхад гэмгүй. Энэ сард фитнесээр хичээллэж биедээ бага зэрэг анхаарал тавиарай. Загас
Гайхалтай цаг мөч, эрч хүч, гялалзсан амжилт, хайр дурлал, хүсэл тэмүүлэл. Энэ бүхэн энэ сарын зурхайн гол түлхүүр үгс. Хосуудын харилцаанд оргилуун дарс, салютын хамтаар тэмдэглэгдэх баярт үйл явдал тохиолдоно. Хайр дурлал, секс, адал явдал энэ сард бүгд чиний мэдэлд байна. Ерөнхийдөө хайр халамжинд бөмбөрөх сар болох нь ээ. Хэн нэгэн чамд хайр дурлалаа илчлэх болно. Тэр хүнд чиний хайртай хүнтэй эсэх хамаагүй бололтой. Энэ мэтчилэн гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Хэрвээ чи ганц бие бол таалагдсан хүндээ заавал сэтгэлээ илчлээрэй. Илчлэх зориг хүрэхгүй бол ямар нэг байдлаар таалагддаг гэдгээ мэдэгдүүлэх алхам хийгээрэй. Үр дүнд нь чи хэзээ ч харамсахгүй. Мөн энэ сард маш том сэтгэл догдлуулсан үйл явдлын гэрч болж магадгүй тухай одод шивнэж байна шүү. Ганц бие загасныхан хурим, томоохон хүлээн авалтын үеэр хэн нэгэнд дурлах нь. Өмнөх үеүдийг бодоход энэ сард маш хялбархан өндөр боломжууд ирэх нь байна. Тэгээд ч бүтэн сарын турш аз чиний талд байна. Хамгийн чухал нь бүтээлч байдал. Тийм болохоор ажил дээрээ бүтээлч байж чадсанаар амжилт чиний гарт өөрөө гүйгээд л ороод ирнэ. Хэн нэгнээс дэмжлэг туслалцаа гуйхаас бүү ич. Багийн ажиллагаа ямар ч амжилтанд чухал нөлөө үзүүлдэг. Урлагийн талын ажил хийдэг бол сэтгэл хөдлөлдөө бүрэн эзэмдүүлэхээс айх хэрэггүй. Чиний гэрэлтэх цаг ирсэн байна. Чиний бүтээлч, шинийг сэтгэсэн ажил хүссэн хэмжээнд чинь үнэлэгдэж чадна. Дахин сануулахад бусдын тусламжаас татгалзах хэрэггүй. Энэ сарын амжилт аз жаргал бүхэн чиний гарт байна. Хэрхэн удирдах нь чиний ур чадвараас л шалтгаална. Амьдрал чамайг шагнахаар шийдсэн байхад чи татгалзаж болохгүй биз дээ. Чиний анхаарах ганц зүйл бол мөнгөний замбараагүй хэрэглээ. Бие галбиртаа бага зэрэг хөрөнгө оруулалт хийх цаг нь болжээ. Фитнесээр хичээллэж, зорим нэг төрлийн спортоор долоо хоногт нэг удаа хичээллээрэй. Гэхдээ л чи энэ сард маш их эрч хүчтэй байна. Энэ их эрч хүчээ спорт, аялал, бүжиг, секс гээд юунд ч зориулж болно. Мөн сар бүр тогтмол хийлгэх шаардлагатай сар тутмын шинжилгээгээ хийлгэхээ мартуузай. Хоолны дэглэм барьж өөрийнхөө эрүүл мэндийг битгий хохироогоорой.
Сэтгэгдэл бичих