Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Бензин экспортлохыг яаралтай хориглохыг санал болгожээ

Бензин экспортлохыг яаралтай хориглохыг санал болгожээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-31 12:07:11
  ОХУ-ын Эрчим хүчний яам бензин экспортлохыг яаралтай зогсоохыг засгийн газарт санал болгосныг ТАСС агентлаг мэдээлжээ. Тус яамны тэргүүн Николай Шульгинов ингэж мэдэгдсэн байна.  Бензиний биржийн үнэ  дээд түвшинд байгаа учир, экспортлохыг хориглож болох юм гэж тэр бүр долоо хоногийн өмнө тэмдэглэж байсан билээ. 
Бөөнийн үнийн хэмжээ, түвшинг зохицуулдаг компаниудтай тохиролцох асуудлыг бас хэлэлцэж болох юм гэж  сайд хэлсэн байна.  Сайд нарын танхим дотоодын зах зээлийн байдлыг тогтворжуулахын тул гадагш бензин гаргахыг түр хязгаарлах санааг нэмэлт арга хэмжээний журмаар хэлэлцэж байгаа гэж ерөнхий сайдын орлогч Александр Новак өчигдөр өмнө нь хэлсэн байна. 
 “Байдал хангалттай тогтворгүй байгаа бөгөөд тиймээс зах зээлийг тогтворжуулах хэрэгтэй” гэж Новак тэмдэглээд,  биржийн арилжаан дээр үнэд ирэх даралт шахалт хэвээр байгаа юм гэж тайлбарлажээ.  

Долоо хоногийн өмнө бензиний биржийн үнэ түүхэн дээд үзүүлэлтийг хэд хэдэн удаа тогтоосон юм.  Энэ долоо хоногийн сүүлийн хоёр өдөрт л үнэ шалихгүй нэмэгдсэн байна.  Бензиний биржийн үнэ өсч буй нөхцөлд Оросын монополийн эсрэг алба нефтийн бөөнийн худалдаа эрхлэгчдийг төлөвлөгөөнөөс гадуур шалгаж байгаа ажээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-31 12:07:11

Сэтгэгдэл бичих