Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
ТОКИО 2020: Монголын тамирчин Саид Моллай олимпын наадмын мөнгөн медаль хүртлээ

ТОКИО 2020: Монголын тамирчин Саид Моллай олимпын наадмын мөнгөн медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-07-27 18:15:37

Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саиед Моллай Монгол Улсаас иргэншил авч олимпын дэвжээнд зодоглож байгаа анхны тамирчин юм.   
Тэрбээр эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт вазаригаар, хэсгийн аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн од Тато Григалашвилиг иппон ялж, хэсэгтээ тэргүүлсэн.  
Хагас шигшээд С хэсэгт тэргүүлсэн Австрийн гүрж бөх Шамиль Борчашвилитай барилдаж, иппон ялсан.  
Финалд түүнийг Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Нагасэ хүлээж байлаа.   
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын хамгийн хүнд өрсөлдөгчдийн нэг, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллай алтан медалийн төлөө Таканори Нагасетай барилдаж ялагдсанаар олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, энэ олимпоос авсан Монгол Улсын медалийн өнгийг өөрчилж чадлаа. 
Ийнхүү одоогийн байдлаар Монол Улс олимпын наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Image

Image
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-07-27 18:15:37

Сэтгэгдэл бичих