Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Зэс шинэ нефть болох нь

Зэс шинэ нефть болох нь

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-07-27 17:26:39
   “Bank of America” банкны мэдээлснээр, эрэлт ихсэж, нийлүүлэлт хомсдож, харин үнэ 2025 он гэхэд нэг  тоннынх нь 20 мянган ам. долларт хүрч мэдэх нөхцөлд дэлхий “зэсийн нөөцөө  шавхах” эрсдэлтэй байна.  “Financial One” сэтгүүл  дээрх банкны түүхий эдийн таваарын стратегч Майкл Видмерийн тайлбарласныг иш татан  ингэж бичжээ.  Тонноор хэмжигддэг үйлдвэрлэлийн нөөц одоо 15 жилийн өмнө ажиглагдаж байсан тэр түвшинд байна.  Өөрөөр хэлвэл, яг одоо зэсийн нөөц гурван долоо хоногийн эрэлтийг л хангаж байгаа ажээ.  Ингэхдээ дэлхийн эдийн засаг дөнгөж  л боломжоо нээж, сэргэж эхлэж байгаа билээ.  Үүнтэй холбогдуулан бид зах зээлд зэс хомсдож, энэ болон дараа жил  нөөц нь улам багасна хэмээн би таамаглаж байна” гэж Видмер тэмдэглэжээ.  
    Видмер суурь нөхцөл болон нөөц шавхагдаж буй байдлыг харгалзан үзэхдээ, ойрын жилүүдэд  зэсийн тоннынх нь үнэ 13 мянган ам. доллар болж нэмэгдэж мэдэх юм хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн байна.   “ШИНЭ НЕФТЬ”   Эдийн засаг өсөхийн зэрэгцээ цахилгаан машины батарей болон хагас дамжуулагч зэрэг аж үйлдвэрийн түргэн хөгжиж буй хэд хэдэн секторт амин чухал үүрэгтэй болж байгаагаас зэсийн эрэлт бас нэмэгдэж байна. Америкийн “Financial One” хеж-санг үндэслэгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэвид Нойхаузер CNBC-д өгсөн ярилцлагадаа, долларын ханш суларч, “ногоон” дэд бүтэц тийш урагшлах хөдөлгөөн хурдацтай болсноор металлуудын үнэ өсөх хандлагатай болж байгааг тэмдэглэжээ.  
   Тухайлбал, дөрөвдүгээр сард түүхий эдийн бараануудын үнэ 3%-иар өсч,  ингэснээр дэлхий нийтийн индекс 2020 оны  дөрөвдүгээр сараас хойш 80%-иар өссөн байна.  “Зэс бол шинэ нефть мөнөөс мөн хэмээн би бодож байгаа бөгөөд ирэх тав-арван жилд тоннынх нь үнэ  20 мянган ам. долларын үнэхээрийн гайхалтай өсөлттэй байх болно хэмээн би харж байна” гэж Нойхаузер хэлжээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-07-27 17:26:39

Сэтгэгдэл бичих