Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Өвдөлт намдаах хамгийн гэм хоргүй эмийг нэрлэжээ

Өвдөлт намдаах хамгийн гэм хоргүй эмийг нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-07-27 16:53:45
 Эмч бөгөөд телевизийн хөтлөгч Александр Мясников өвдөлт намдаах хамгийн аюулгүй эмийн тухай ярьжээ  
Мясников назвал неочевидные симптомы инфаркта - РИА Новости, 25.07.2021

Ерөөс хүмүүс өвдөлт намдаахын тулд үрэвслийн эсрэг дааврын  биш эм (аспирин, анальгин, ибупрофен зэрэг) уудаг. Гэвч олон хүнд эдгээр эмийг хэрэглэх нь эсрэг заалттай байдаг гэж тэр тэмдэглэсэн байна.  Толгой өвдөх, үе, ууц нуруу, мөр өвдөх зэрэг бусад өвдөлтийн үед  өвдөлт намдаахаар хүмүүсийн хэрэглэж зуршсан бүх эм нь гипертони, шигдээс, харвалт зэргийг өдөөх юмуу зүрх-судасны өвчний явцыг ерөөс дордуулж мэднэ гэж Мясников хэлжээ. 
Ялангуяа 60-аас дээш насныхан  энэ эмүүдийг хэтрүүлэн хэрэглэх нь осолтой, учир нь эдгээр нь цус алдахад нэрмээс болдог байна. 
Тийнхүү эмч шаардлагатай тохиолдолд парацетамол уухыг  зөвлөж байна. Энэ нь мөн л дааврын биш бэлдмэлд хамгаардаг хэдий ч, зүрх болон ходоод-гэдэсний замын хувьд сөрөг үр дагаварт хүргэдэггүй ажээ. 
 Б.Атар 
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-07-27 16:53:45

Сэтгэгдэл бичих