Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатар дүүрэгт барина

Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатар дүүрэгт барина

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-07-27 16:50:26

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газар дээрх бодлогын бичиг баримтад  нийт найман зорилт, 12 үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 13 төрлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

5to8ku_NITH4842_x974-300x200 Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатар дүүрэгт барина

Тус газар нь Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, Хөгжлийн төв болон Хүүхэд залуучуудын театрын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдэж эхэлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барихаар болжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн шинэ барилгад зориулан 0.3 га газрын асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд  барилгын ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр “Улаанбаатар хотын төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын сангийн фондыг баяжуулах ажлыг жил бүр хийхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан.

Гэвч 2021 онд фондыг баяжуулах зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Соёл, урлагийн газрын эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Соёл, урлагийн байгууллагуудад зориулсан барилга, байгууламж  барьж байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд ажил хийгээгүй байна” гээд, цаашид  энэ чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-07-27 16:50:26

Сэтгэгдэл бичих