Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Японы ах дүү хоёр нэгэн зэрэг олимпын алтан медаль хүртлээ

Японы ах дүү хоёр нэгэн зэрэг олимпын алтан медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-25 18:43:57

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг жингийн барилдаанууд өнөөдөр зэрэг болж өндөрлөсөн. Тэгвэл тус хоёр жинд Япон улсыг төлөөлөн барилдсан ах дүүс хамтдаа анхны олимпдоо орж анхны медалиудаа хүртэж түүхэд бичигдлээ.

Ах, 23 настай Хифүми Абэ нь 2017, 2018 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд өнөөдөр Гүржийн Ваза Маргвелашвилиг ялж алтан медаль хүртсэн.

Харин дүү, 21 настай Үта Абэ нь 2018, 2019 оны дэлхийн аварга бөгөөд өнөөдөр Францын Амандин Бучарыг ялж алтан медаль хүртлээ.

Хифүми Абэ өнөөдөр шөвгийн наймд Монголын Ё.Басхүүг давсан билээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-25 18:43:57

Сэтгэгдэл бичих