Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Ёкозүна Хакүхо 45 дахиа түрүүлж, дээд амжилтууд тогтоов

Ёкозүна Хакүхо 45 дахиа түрүүлж, дээд амжилтууд тогтоов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-19 09:01:22
Мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн тун сонирхолтой, үзүүштэй болж өндөрлөлөө. Макүүчи буюу дээд зиндаанд сүүлийн зургаан башё өнжиж, Нагоя башёд муу барилдвал зодог тайлах дээрээ тулаад байсан ёкозүна Хакүхо, ёкозүна цолын болзлыг нэгэнт хангачихсан озэки Тэрүнофүжи нар сүүлчийн өдөр хүртэл нэг ч унаагүй юм. Тэд таван жилийн дараа хоорондоо барилдаж буй нь энэ бөгөөд өмнө нь 13 таарахад Хакүхо ес, Тэрүнофүжи дөрөв давсан аж. Энэ удаа Хакүхо давбал макүүчид 45 түрүүлж, долоон башёгийн дараа болон хамгийн олон буюу зургаан башё өнжөөд түрүүлсэн дээд амжилтын эзэн болох байжээ. Мөн ёкозүна цолтойгоор 899 давсан нь бас л дээд амжилт. Харин Тэрүнофүжи түрүүлбэл анх удаа нэг ч унаагүйгээр бас гурав дараалж түрүүлсэн амжилтын эзэн болох байсан аж. Хоёр хүчитний барилдаан тун ширүүн болж, ёкозүна Хакүхо котэнагэ мэхээр давснаар эзэн хааны цомыг 45 дахиа хүртсэн юм. Харин өвдөг шороодсон озэки Тэрүнофүжи мэргэжлийн сумогийн 73 дахь ёкозүна болох болзол хангав.
Макүүчи зиндаанд барилдсан манай долоон бөх долуулаа тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн юм. Ер нь монгол сумочид энэ башёд тун сайн зодоглосон гэхэд болно. Хакүхо макүүчид, Миторюү жюүрёод, Хокүсэйхо макүшитад манлайлав.
Ингээд монгол сумочид хэрхэн барилдсаныг сонирхуулъя.
Макүүчи
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал-15:0
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ-14:1 Маэгашира-2 Ичиножо А.Ичинноров-10:5
Маэгашира-5 Хоошёорюү С.Бямбасүрэн-10:5
Маэгашира-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн-9:6
Маэгашира-7 Чёошёома Г.Мөнхсайхан-8:7
Маэгашира-10 Тамаваши Б.Мөнх-Оргил-11:4.

Жюүрёо

Б-6 Миторюү Б.Төрболд-12:3
Б-7 Азүмарюү С.Тодбилэг-7:8
Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар-6:9
З-12 Дайшёохо Ч.Шижирбаяр-6:9.

Макүшита

Б-2 Хокүсэйхо А.Даваанинж-7:0
Б-13 Хокүтэнкай Г.Сүхбат-2:5
Б-21 Дэванорюү Т.Тэмүүлэн-5:2
Б-23 Тамашёохо Э.Энхманлай-5:2
Б-25 Ёошёояма Б.Анхбаяр-3:4
З-34 Сакигакэ Я.Баттүшиг-5:2
Б-46 Саданохикари Д.Наранцогт-4:3.

Санданмэ
З-5 Хокүтомарү Н.Чинзориг-3:4
Б-57 Араүма Б.Төртогтох-5:2

Жонокүчи
З-18 Кагамио Б.Нанжид-0:0:7.
May be an image of 1 person


May be an image of 2 people
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-19 09:01:22

Сэтгэгдэл бичих