Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Олимпод оролцох Монголын багийн түрүүч Токио хотноо очлоо

Олимпод оролцох Монголын багийн түрүүч Токио хотноо очлоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-17 11:03:01

Олимпын наадамд оролцох Монголын багийн эхний тамирчид Япон улсын нийслэл Токио хотноо долдугаар сарын 16-нд газардлаа.

Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байна.

Токиод очсон төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлжээ. Манай боксчид олимпын өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.
 
Сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай.
Мөн тус өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тулаанууд болох юм. Харин 25-ны өдөр Монголын тамирчид тулалдах эрэгтэйчүүдийн 63 кг, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн тоглолтууд эхэлнэ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-17 11:03:01

Сэтгэгдэл бичих