Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Дэлхийд коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгааг ДЭМБ мэдэгдэв

Дэлхийд коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгааг ДЭМБ мэдэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-13 11:38:47
  Дэлхийд COVID-19-ийн өвчлөл дөрвөн долоо хоног дараалан нэмэгдэж байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхан Гебрейесус мэдээлэл хийхдээ мэдэгджээ. “Үүнээс гадна, арван долоо хоногийн эцэст нас баралт бас нэмэгдлээ” гэж тэр хэлсэн байна. 
 Тийнхүү одоо дэлхийд коронавируст халдварын нөхцөл байдал дордож байгааг ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглэжээ.  “Энэ нь хүний амь нас болон дэлхийн эдийн засагт бас их аюул дагуулж байна”  Гебрейесус дурдсан байна.  
   Вакциний хомсдолтой тулгарсан бүс нутгууд эмч нарын сэтгэл санааг хамгийн их түгшээж байгааг тэр бас хүлээн зөвшөөрчээ.  ДЭМБ-ын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сумия Сваминатан мэдээлэл хийх үеэр хэлэхдээ, бүрэн вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд “дельта” штаммын халдвар дахин авах тохиолдол бас ажиглагдаж, ингэхдээ өвчин хөнгөн хэлбэртэй юмуу шинж тэмдэггүй байгааг тэмдэглэсэн байна. 
Вакцин нь халдвар авахаас 100% хамгаалдаггүй ч,  хүнд хэлбэрийн COVID-19 тусах юмуу  коронавируст халдвараар нас барах магадлал мэдэгдэхүйц буурч байгааг тэр онцлон дурджээ.  Коронавирусийн В.1.617.3 хувилбар 2020 оны аравдугаар сард анх Энэтхэгт илэрч,  сүүлд нь хэд хэдэн мутаци бүхий түүний гурван төрлийг илрүүлсэн юм. 
Урьдчилсан мэдээгээр, энэ төрөл нь илүү халдвартай ажээ.   
  Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-13 11:38:47

Сэтгэгдэл бичих