Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Вакцин тариулсны дараа эсрэг биет үүсэх хугацааг нэрлэжээ

Вакцин тариулсны дараа эсрэг биет үүсэх хугацааг нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-09 14:10:47
Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тунг тариулснаас хойш 7 өдрийн дараа л эсрэг биет үүсч эхлэдэг гэж Урьдчилан сэргийлэх анагаах ухааны дотрын өвчний үндэсний судалгааны төвийн захирал, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дотрын өвчин, эмчилгээний ерөнхий практикийн орон тооны бус ерөнхий мэргэжилтэн, Вакцинжуулалтын зөвлөх төвийн удирдагч Оксана Драпкина ярьжээ. 
 Ялангуяа  эхний тунг тариулсны дараахи эхний долоо хоногт сэрэмжлэх арга хэмжээг сахих нь маш чухал, учир нь  эсрэг биетүүд энэ хугацаанд л бий болж эхлэдэг юм. Хүн вакцин тариулмагцаа л бүрэн хамгаалалттай болчихно хэмээн бодох хэрэггүй.
 Амны хаалтыг үргэлжүүлэн зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай гэж шинжээч онцлон тэмдэглэсэн байна. Эхний тунг тариулснаас хойш 42 өдрийн дараа  бүрэн дархлаа тогтдог  юм. 
Гэвч энэ тохиолдолд ч  хувийн хамгаалалтын хэрэгслээс  татгалзаж огт болохгүй гэж Драпкина тодруулан тайлбарлажээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-09 14:10:47

Сэтгэгдэл бичих