Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Монголын байт харвааны гишүүд шагнууллаа

Монголын байт харвааны гишүүд шагнууллаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт Уржигдар
Монголын байт харвааны холбооны Мастеруудын зөвлөлийн гишүүн, ОУХМ Шагдарын Бямбасүрэн төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон"-оор, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Жанцангийн Гантөгс, ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг нар "Алтан гадас одон"-оор шагнууллаа.
ШАГДАРЫН БЯМБАСҮРЭН Байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээний 8 удаагийн аварга, Монгол улсын рекорд амжилтыг 18 удаа шинэчилэн тогтоож байсан. 1980 оны Москвагийн зуны Олимпийн наадамд оролцож байсан манай шилдэг ахмад харваачдын нэг юм. Мөн тэрээр 2008 оны Паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Дамбадондогийн Баатаржавын анхны багш билээ.
ЖАНЦАНГИЙН ГАНТӨГС 2007 оноос Үндэсний шигшээ багийн тамирчинаар ажиллаж байгаа, 12 удаагийн Улсын аварга, Улсын рекорд амжилтыг 21 удаа шинэчлэн тогтоосон, “Лондон-2012” , “Рио-2016” Олимпийн наадмуудад амжилттай оролцсон. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Азийн цомын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө медалийг хүртэж байсан билээ.
БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ 2007 оноос Үндэсний шигшээ багийн тамирчинаар ажиллаж байгаа, 10 удаагийн Улсын аварга, Үндэсний 8 рекорд амжилтыг эзэмшдэг. “Лондон-2012” Олимпийн наадмын 9-р байр, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн заалны наадмын мөнгө, Азийн цомын тэмцээний алт, мөнгө медалийг хүртэж, Дэлхийн цом болон Азийн наадмын 4-р байрыг эзэлж байсан. Удахгүй эхлэх “Токио-2020” Олимпийн наадмын эрхээ аваад билээ.
Мөн энэ өдөр манай Ж.Гантөгсийн эхнэр, байт харвааны ОУХМ МААМХҮҮГИЙН ОЮУНЧИМЭГ "Алтан гадас одон"-оор шагнуулж гэр бүлийн хоёр 1 өдөр төрд хөдөлмөрөө үнэлүүлсэн сайхан үйл явдал болсон юм. Тэрээр Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Ковид-19 корона вирусын цар тахалтай тэмцэх ажилд хоёргүй сэтгэлээр гар бие зүтгэж яваа.
Эх сурвалж: Bataar.mn Спорт Уржигдар

Сэтгэгдэл бичих