Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Гар утаснаас авсан арчдасаас авч буй шинэ туршилт

Гар утаснаас авсан арчдасаас авч буй шинэ туршилт

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-02 17:29:00
Шинэ туршилт.
Хүний амьсгалын эрхтэнээс авдаг шинжилгээг хялбаршуулж гар утас дээрээс авсан арчдасаар илрүүлнэ.
Гар утсан дээрээс хөвөн арчдасаар шудрахад л хангалттай бөгөөд үр дүнг мессежээр илгээнэ. Эрдэмтэд эмнэлгийн ажилтнууд халдвартай иргэдтэй харьцаанд шууд орохгүйгээр шинжлэх төхөөрөмжийг боловсруулж байна.
Гар утаснаас авсан арчдаст нэг минутын дотор шинжилгээ хийнэ
COVID19-ийн массын ПСР-ын туршилт олон оронд үргэлжилж, цаг, хүний нөөц ихээр зарцуулагдаж байгаа тул Их Британийн эрдэмтэд үйл явцыг хялбарчлах хувилбаруудыг судалж эхлэв. Тэд өвчтөний хамар хоолой залгиурын арчдасыг түүний ухаалаг гар утасны гадаргуугийн арчдасаар солих бөгөөд энэхүү анхны туршилт үр дүн маш гайхалтай байв
Судалгааны үр дүнг Лондонгийн их сургуулийн коллежийн вэбсайт дээр нийтэлжээ.
Туршилтыг хялбаршуулахыг дэмжсэн гол аргументууд нь одоогийн туршилтын өртөг өндөр, туршилтын тааламжгүй үйл явц гэсэн хоёр шалтгаан байгаа аж. Судалгаанаас харахад шинэ стратеги нь боломжит үндэслэлтэй болохыг харуулсан болно.
COVID19 ийн шинжилгээгээр эерэг хариу гарсан өвчтөнүүдэд утасны дэлгэцээс авсан арчдасын шинжилгээг туршиж үзэхэд SARS-CoV-2 ийг 81-100% -ийн нарийвчлалтай илрүүлсэн. Энэ нь одоогийн туршилтуудын нарийвчлалтай харьцуулж болох боловч илүү хялбар бөгөөд хямд юм.
Эрдэмтэд мөн SARS-CoV-2-ийн альфа, бета, гамма хувилбаруудыг дэлгэцэн дээрхи түрхэцээс олж тогтоожээ. Эмнэлгийн ажилтнууд өвчтэй хүмүүстэй байнгын холбоотой байдаг эмч сувилагчдад учрах эрсдлийг багасгах боломжийг олгоно.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-02 17:29:00

Сэтгэгдэл бичих