Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Монгол Япон 2 улсын байт харвааны хамтын ажиллагаа үргэлжилнэ

Монгол Япон 2 улсын байт харвааны хамтын ажиллагаа үргэлжилнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-02 12:00:41
Хамтын ажиллагаа үргэлжилнэ
Монголын байт харвааны холбооны удирдлагууд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Япон улсын Айчи мужийн Оказаки хоттой “Токио-2020” Олимпийн наадмын хүрээнд Монголын үндэсний шигшээ багийг дэмжих, Япон Улсад бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар манай баг тамирчид 2019 онд 2 удаа Оказаки хотод очиж хамтарсан бэлтгэлд оролцсон боловч дэлхийн хэмжээнд тархаад буй “Ковид 19” корона вирусын цар тахлын улмаас 2020 онд очиж чадаагүй билээ.
Харин олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг бид 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд Оказаки хотод хийхээр төлөвлөж байсан ч хотын захиргаанаас энэ сарын дундуур тус бэлтгэлийг цуцлах хүсэлтээ ирүүлсэн ба болзошгүй эрсдлийг тооцож, хариуцлагаа ухамсарлан гаргасан энэхүү шийдвэрийг нь бид хүндэтгэн хүлээн авсан юм.
Бидний хамтын ажиллагаа энэ хүрээд өндөрлөхгүй, цаашид ч 2026 оны Айчи мужид зохион байгуулагдах Азийн наадмын хүрээнд үргэлжлэх боломжтой гэдэгт бид эргэлзэхгүй байгаа бөгөөд Оказаки хотын шинэ захирагч ноён Наканэ Ясүхиро, түүний хамт олонд ажлын амжилт хүсье.
Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчин зүтгэл гаргасан Шизүока-Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч ноён Китагава Масахирод болон Оказаки хотын захирагч асан ноён Үчида Ясүхиро, ИТХ-ын гишүүн ноён Исобэ Рёожи нарт гүн талархал илэрхийлье.
Мөн манай баг тамирчдын төлөө санаа зовнин байгаа Шинкай багшид талархал илэрхийлье.
Та бүхний манай баг тамирчдын төлөө хийсэн бүх зүйлд маш их баярлалаа!
May be an image of 3 people, people standing, indoor and text that says 'OKAZAKI 岡崎市 OKAZAKI 岡崎市 OKAZAKI 岡崎市 崎市 OKAZAKI 岡崎 OKAZAKI 岡崎市 OKAZAKI 岡崎市 OKAZAKI 岡崎市 IO @KAZAKI OKAZA 岡 OKAZAKI KAZAKI 崎 岡崎市 AKI IC @KAZ 岡崎 市 OK ΟΚΑΖΑΚ 市 OKAZA 岡崎 崎 市 IG OKAZAK OKAZAK OKAZA 岡 KAZAKI 岡崎 岡崎市 OKAZA 崎市 OKAZA ZAK OKAZAK OKAZAKI 岡崎'

May be an image of 2 people and text


May be an image of 2 people and people standing
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-07-02 12:00:41

Сэтгэгдэл бичих