Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Дани, Италийн багууд шөвгийн наймд шалгарав

Дани, Италийн багууд шөвгийн наймд шалгарав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-27 11:00:00
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн эхний хоёр тоглолт боллоо. 1992 оны Европын аварга Дани, Уэльсийн багийн тоглолт Голландын Амстердам хотын "Йохан Круифф Арена" цэнгэлдэх хүрээлэнд болж, даничууд 4:0-ээр хожжээ.

Данийн шигшээ болон Францын "Ницца" багийн 23 настай довтлогч К.Дольберг тоглолтын 27, 48 дахь минутад гоол оруулсан бол Й.Мехле, М.Брэйтуэйт нар тус бүр нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг "мялаасан" аж.

Тэгвэл Английн нийслэл Лондоны алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Европын аваргын нэг түрүү, хоёр үзүүртэй италичууд Австрийг 2:1-ээр хожив. Тоглолтын үндсэн цаг 0:0-ээр тэнцсэн ба 30 минут сунгахад Италийн Ф.Кьеза 95, М.Пессина 105, Австрийн С.Калайжич 114 дэх тоглолтод гоол орууллаа.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-27 11:00:00

Сэтгэгдэл бичих