Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
ОХУ-ын тэрбумтан коронавирусийн халдвараар нас баржээ

ОХУ-ын тэрбумтан коронавирусийн халдвараар нас баржээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-27 13:24:19
"ОХУ-ын тэрбумтан, "Стройлесбанк"-ын хамтран эзэмшигч Олег Бурлаков 72 настайдаа коронавирусийн халдвараар нас барлаа" гэж "Форбес" сэтгүүл тэрбумтны танилын ярьснаас эш татан мэдээллээ. Түүний хэлсэнчлэн О.Булгаков сүүлийн жилүүдэд амьдарч байсан Монакод зургаадугаар сарын 23-нд таалал төгссөн ба нас барахынхаа өмнөхөн Москвагаас буцаж очжээ. Гэр бүлийнхэн нь одоог хүртэл албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

2021 онд ОХУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 166-рт эрэмбэлэгдсэн түүний хөрөнгө 650 сая доллар (46,9 тэрбум рубль)-аар үнэлэгдсэн байна. Талийгаачийн хөрөнгөнд "Стройлесбанк"-ын хувьцаанаас гадна "Terpentin" будаг,лакны үйлдвэр, хөрөнгө оруулалт, барилгын "Импульс" компани багтдаг юм.

Мөн түүний 106 метр урт "Хар сувд" хэмээх дарвуулт завь "The World's Superyacht Awards"-ын шилдэг дарвуулт завиар тодорсон удаатай. 2018 оны 11-р сард тэрбумтны амь насанд халдахаар машин руу нь буудахыг оролдсон ч зорилгодоо хүрч чадаагүй билээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-27 13:24:19

Сэтгэгдэл бичих