Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Японы эзэн хааны санаа зовж байна

Японы эзэн хааны санаа зовж байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-26 10:59:33
"Японы эзэн хаан Нарухито удахгүй Токиод болох зуны олимпын наадам коронавирусийн халдварын тоог нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийллээ" гэж эзэн хааны өрхийн захиргааны нарийн бичгийн дарга Ясухико Нишимура пүрэв гарагт мэдэгдэв.

"Сэтгэл түгшээсэн олон нийтийн дуу хоолойны цаана халдвар тархахад хүргэж болзошгүй гэж санаа зовж байгаагаа эзэн хаан илэрхийлэв" гэсэн түүний үгийг Kyodo агентлаг эш татжээ. Японы эзэн хаан тухайн улсын засгийн газрын бодлогын талаар шүүмжлэлтэй тайлбар өгөхөөс ихэвчлэн татгалздаг.

Уг нь Токиогийн олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд зохион байгуулагдах ёстой байсан ч тэмцээнүүд хойшлогдож, ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохиогдохоор болжээ. Гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагчид олимпыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол зургаадугаар сарын 21-нд орон нутгийн үзэгчдийг хүлээн авахад 10 мянган хүний хязгаар тогтоож, тэмцээн уралдаан болох орднуудын дүүргэлтийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байхаар тогтжээ.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-26 10:59:33

Сэтгэгдэл бичих