Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Шөвгийн 16 багийн нэр тодорлоо

Шөвгийн 16 багийн нэр тодорлоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-24 10:58:21
 Европын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 2 хэсгийн гурав дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Е хэсэгт Шведийн шигшээ баг Польштой тулж, 3:2-оор буулгаж авснаар 7 оноотойгоор хэсгээс нэгээр гарлаа.  Уг нь Польшоос Левандовски 2 гоол оруулсан ч Шведээс Форсберг мөн дубль хийсэн. Харин Классон 90+4 дэх минутад гоолдож, эцсийн мөчид хожсон юм.  Энэ хэсэгт Испанийн шигшээ баг шийдвэрлэх тоглолтоо Словактай хийж, 5:0-ээр хожсоноор хэсгээс 2-оор гарлаа. Энэ тоглолтод хэрвээ Испани оноо алдсан бол байдал эвгүйтэх байсан юм. Гэвч "Ялагдашгүй армада"-чууд хамгийн чухал тоглолтдоо хожсон шиг хожлоо.  
Тоглолтын 30 дахь минутад Дубравка автогол оруулсан. Араас нь 45+3 дахь минутад Лапорт нэгийг нэмж, эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед Сарабия 56,  Ферран Торрес 67,  Куцка 71 дэх минутад нэг нэгийг нэмсэн юм.  Тэгвэл F хэсэгт тун сонирхолтой хоёр тоглолт болж, шилдэг гурван баг гурвуулаа хасагдах шатанд шалгарлаа. Францын шигшээ нэгээр гарсан. 
Португал хийх тоглолтод ердөө тэнцэхэд л хангалттай байсан. Түүнийгээ ч биелүүлж, 2:2-оор тэнцсэн.   Энэ тоглолтод Португалаас Роналдо дубль хийсэн бол Францаас Бензема хоёр гоол оруулсан юм. Ингэснээр Португал хэсгээс гурваар гарсан.  Нөгөө талд Германы шигшээ баг хожигдох эрхгүй тоглолтыг Унгартай хийж, арай гэж тэнцлээ. 
 Тоглолтын 11 дэх минутад Салаи гоолдож, Унгар тэргүүллийг гартаа авсан. Энэ тэргүүллээ 66 дахь минут хүртэл хадгалж явсан. Харин 66 дахь минутад Хавертц тэнцүүлж дөнгөсөн. Гэвч минут гаруйн дараа Унгараас Шефер гоолдож, дахин тэргүүллийг авсан юм. Герман хожигдвол хэсгээс гарч чадахгүйд хүрэх байлаа. Харин 84 дэх минутад Горетцка тэнцүүлж, багаа ялагдлаас аварсан юм.  Ингэснээр Герман хэсгээс хоёроор гарлаа.   
Шөвгийн 16-д Бельги болон Португал, Англи болон Герман гэх мэт шилдэг багууд учраа таарлаа.  
Хасагдах шатны тоглолтууд 27-нд эхэлнэ.
No photo description available.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-24 10:58:21

Сэтгэгдэл бичих