Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
Ц.Мөнхбаатар: УОК өнөөдөр хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг дахин хэлэлцэн Засгийн газарт танилцуулна

Ц.Мөнхбаатар: УОК өнөөдөр хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг дахин хэлэлцэн Засгийн газарт танилцуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-04-08 09:06:36

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал иргэдэд хүлээлт үүсгээд байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй тухай мэдээлсэн. 

УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан


Харин өчигдөр орой УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан юм.

Засгийн газраас УОК-т чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай байсан. УОК маргааш/өнөөдөр/ хуралдаж тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дөрөвдүгээр сарын 10-н буюу Бямба гарагаас хөл хорио тогтоох эцсийн шийдвэр гараагүй байна" хэмээн тайлбарлав.

Хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудсаар дараах тайлбарыг өгсөн байна.

"ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч  хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. 

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад  байна. 

Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед  хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна.

Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. 

Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг  хүсье" гэжээ.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-04-08 09:06:36

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

odgoo
bogino hugatsaatai hesegchilsen hol horio ni zov shuuu
2021-04-08 12:35:26 - 202.179.24.132
Иргэн.
Би ламыг надтай гэрлэе гээд гуйхад нь зөвшөөрөөгүй юм.
2021-04-08 10:39:25 - 192.82.90.121