Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Гэрээгээ шинэчлээгүй 68 хоршоонд хандан мэдэгдэл гаргалаа

Гэрээгээ шинэчлээгүй 68 хоршоонд хандан мэдэгдэл гаргалаа

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-03-25 15:46:24

     Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хадгаламж зээлийн хоршоодын гэрээг шинэчлэх ажлыг явуулж байна.

    Өчигдрийн  байдлаар Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 148 хадгаламж, зээлийн хоршоо нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаагаас Монголбанкны зээлийн мэдээллийн албатай хамтран ажиллах гэрээг 54 хувь буюу 80 нь шинэчлэн байгуулаад байна. Харин гэрээгээ шинэчлэн байгуулаагүй үлдсэн 68 хадгаламж зээлийн хоршоо "Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журам"-ын дагуу "Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээ" болон "Нууцын баталгаа"-г тус бүр 3 хувь үйлдэж 2021 оны  зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор Монголбанкны Зээлийн мэдээллийн албанд хүргүүлэхийг  Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

    Хадгаламж зээлийн хоршоод нь Монголбанкны зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж хамтран ажилласнаар  гишүүддээ зээл олгох шийдвэр гаргахдаа сангаас зээлдэгчийн зээлийн ангилал болон тухайн этгээдийн санхүүгийн хариуцлага, төлбөр, тооцоотой эсэх талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болно. Түүнчлэн зээл эргэн төлөх чадварыг үнэлэх зэргээр зээлийн шийдвэрийг хялбар гаргах, чанаргүй зээлийн эрсдэл үүсэх, хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

    Зээлийн түүхэн дээр суурилан төрөл бүрийн статистик, нэгдсэн тайлан мэдээ, зээлжих чанарын оноо болон зээлийн эрсдэлийг тооцох, гишүүдийн зээлийн мэдээллийг хурдан шуурхай авах, эдгээр мэдээллийг нэгтгэн төвлөрүүлж, боловсруулалт хийх зэрэгт ашиглаж болно. Нөгөө талаар зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлснээр зээлдэгчийн эрсдэлийг бодитоор үнэлэх боломж бий болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэв.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-03-25 15:46:24

Сэтгэгдэл бичих