Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Цар тахлын жилд Монгол Улсын гадаад өр 1.5 тэрбум доллароор нэмэгдэв

Цар тахлын жилд Монгол Улсын гадаад өр 1.5 тэрбум доллароор нэмэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-03-11 15:10:38

Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ. Цар тахлын жилд буюу өнгөрсөн онд ийнхүү гадаад өрийн хэмжээ өмнөх оноосоо 1.5 тэрбум ам.доллар буюу 4.8 хувиар өссөн бол өмнөх улирлаас 969.4 сая ам.доллароор буюу 3.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд нийт өрийн

  • 35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных
  • 5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын өрийн бүтцийг аваад үзвэл 24.8 их наяд төгрөг буюу 89 хувь нь гадаад өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.1 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 3.8 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 0.9 их наяд төгрөг буюу 3.0 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нэг жилийн хугацаанд 4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

 

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 508.7 сая ам.доллар, бусад салбарынх 263.2 сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 948.5 сая ам.доллар, Төв банкных 235 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

 


Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-03-11 15:10:38

Сэтгэгдэл бичих