Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 767 иргэн, аж ахуй нэгжид 22 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 767 иргэн, аж ахуй нэгжид 22 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-07 10:23:46

Хөдөө аж ахуйг дэмжих сан улаанбуудайн урамшуулалд 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 767 аж ахуйн нэгж, иргэний 254 мянган тонн хүнсний улаанбуудайд 22 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

Хаврын тариалалтын бэлтгэлд зориулж энэ урамшууллыг олгодог байна. Дотоодын ургацаас 8 соортын 5.6 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. Хаврын тариалалтад хэрэглэх нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ.

Ингэхдээ 30-50 хувийн урьдчилгаа авч, үлдсэн төлбөрийг тухайн жилийн намрын ургацаас барагдуулах нөхцөлтэй. Мөн 2020 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд өр авлага болон худалдан авалтаар нөөцөлсөн 23096.8 мянган тонн хүнсний улаанбуудайг борлуулж эхэлжээ. Одоогоор тус санд ОХУ-аас нийлүүлэгдсэн 12 нэр төрлийн 103 ширхэг тоног төхөөрөмжийн үлдэгдэл байгаагаас хаврын тариалалтын хугацаанд 40-45 хувь борлуулах төлөвлөгөө гаргасныг салбарын сайд УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-07 10:23:46

Сэтгэгдэл бичих