Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-06 17:33:00

Төв аймгийн Зуунмод суманд Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сумаас орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр /2021.03.06/ тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Тодруулбал, өнөөдрийн 15:00 цаг орчимд ХӨСҮТ-өөс 58 иргэний хариу сөрөг дөрвөн иргэний хариу эерэг гарчээ.

Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа мэдээлэл өгөхдөө "Хоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотоос нэг иргэн Зуунмод суманд буяны ажилд оролцоод буцсан. Улаанбаатар хотод буцаж очоод гуравдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, халдвар авсан болох нь батлагдсан байна. Тухайн өдрийн 19:20 цагт манай аймагт дээрх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу шуурхай арга хэмжээ авч, хариу арга хэмжээний тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн.

Тухайн иргэний ойрын хавьтал болох 62 хүнийг шинжилгээнд хамруулж, ХӨСҮТ-д хүргэсэн. Шинжилгээний хариуй өнөөдөр 14:50 цагт ирсэн бөгөөд 58 хүний хариу сөрөг, дөрвөн иргэний хариу эерэг гарлаа. Бид ойрын хавьтлууд болон тэдэнтэй уулзсан хүмүүсийг тусгаарласан. Цаашдаа тандалт судалгааг өргөжүүлсэн байдалд хийхээр бэлэн болоод байна" гэлээ.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатар:
-Шинжилгээний дээжүүдээ өгөөд өчигдрөөс хойш хүлээж байсан. Ард иргэдийг түгшээж, сандаргахгүй байх үүднээс шинжилгээний хариу батлагдсаны дараагаас бүх арга хэмжээг авч эхэллээ. Хүнсний дэлгүүр, гудамж талбай, байрны орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Батлагдсан дөрвөн тохиолдлыг тусгаарлах байранд тусгаарласан. Иргэд гэрээсээ зорилгогүйгээр гарахгүй байхыг анхааруулъя. Ойрын хавьтлын иргэдээс тандалт судалгаа авах учраас мэдээллээ үнэн зөв өгөхийг хүсье. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг олж тогтоосны дараагаар хөл хориог сулруулна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-06 17:33:00

Сэтгэгдэл бичих