Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
ЭМЯ:Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ:Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8 хүнээс коронавирус илэрлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-06 11:09:00
Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ.

Мөн 39 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 2481  боллоо. Сая бүртгэгдсэн 8 хүний 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн, 5 нь нийслэлд бүртгэгджээ. Тэдгээр нь

  • СХД-т 1
  • БГД-т 2
  • ХУД-т 1
  • СБД-т 1 байна. 

Нийслэлд бүртгэгдсэн 5 хүний ойрын хавьтлаас 4 хүн, нэг хүний эх уурхайг тандан судалж байгаа аж. Шинжилгээ салбар болон вируслогийн лавлагаа лабораториудад хийгддэг ба сүүлийн 24 цагт салбар лабораториудад ихэнх шинжилгээг хийсэн учраас тохиолдлын тоо бага гарлаа. Өөрөөр хэлбэл, дүүргийн салбар лабораториудад урьдчилан сэргийлэх зорилгоор буюу хөдөө орон нутаг руу явах иргэд үйлчлүүлдэг. Тиймээс ихэнх шинжилгээг салбар лабораториудад хийсэн учраас өнөөдрийн мэдээлж буй коронавирусийн тохиолдлын тоо бага гарахад нөлөөллөө. Ингэлээ гээд тайвширч болохгүйг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа санууллаа. 

Мөн бүртгэгдсэн 8 тохиолдлын нэг нь шинэ голомт болсон ба тухайн иргэн банкны ажилтан байв. Одоогоор 665 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4, маш хүнд 3 байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-06 11:09:00

Сэтгэгдэл бичих