Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 16:11:49

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөг болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр хүргэлээ.


Энэ нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой юм.


Хүсэлтийг Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ.  Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тн нүүрс олборлож, 172.6 сая тн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй аж.


Хүсэлт хүргэхэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас санхүүжилтийн газрын дарга С.Ашидмөнх, Тэргүүлэх Андеррайтер “БиДиСЕК” ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, Андеррайтер “ЭмАйСиСи” ҮЦК -ийн Захирал С.Гантулга, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар байлцав.   

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 16:11:49

Сэтгэгдэл бичих