Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
Нийслэлийн насанд хүрсэн 1 сая хүнийг 3, 4-Р сард вакцинжуулна

Нийслэлийн насанд хүрсэн 1 сая хүнийг 3, 4-Р сард вакцинжуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 15:41:37
Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, Улсын онцгой комиссоос вакцинжуулалтыг хоёр үе шаттай эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг  гурав болон дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна. Хоёрдугаарт ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдээ 5, 6-р сард багтаан вакцинжуулалт хийж дуусгаад, 7-р сарын 1-н гэхэд орон даяар насанд хүрсэн бүх хүнийг вакцинжуулж дуусна.  Вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 40 хувьд бусад вакцинд илэрдэг шинж тэмдэг илэрч байгаа нь хэвийн хэмжээнд байна гэж үзсэн байна. Тиймээс дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулахаар төлөвлөгөө гаргажээ. Эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар өдөрт 80 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой гэв.     
Шадар сайд С.Амарсайхан 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцуулж байна.  Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийн байдлаар нийт 15 мянган хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Юун түрүүнд зорилтот бүлгийг хамруулахаар жагсаалтыг гаргасан. Үүний дараа иргэдийг дархлаажуулах талаар мэдээлж байсан.  Тэгвэл Ковид-19 вирусийн эсрэг вакцинжуулах ажлыг олон нийтэд эрчимжүүлэх хуваарийг өнөөдөр зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 15:41:37

Сэтгэгдэл бичих