Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
МСНЭ ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүллээ

МСНЭ ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 12:40:58

Үндэсний сэтгүүл зүйн 108 жил, МСНЭ-ийн 70 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

1913 оны гуравдугаар сарын 06-нд монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан бөгөөд энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр гэж тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны YII их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэж байна.

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага - МСНЭ нь үндэсний сэтгүүл зүйн 108 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн ахмад зүтгэлтнүүд болох болох МУСГЗ Б.Монголхүү, МУСГЗ Н.Дариймаа, сэтгүүлч Л.Сүхбаатар нарт хүндэтгэл үзүүлж “Алтан өргөмжлөл”  өргөн барив.

Ойн арга хэмжээний үеэр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Бат-Очирын Сэлэнгэ,  “Ган үзэгтэн шагналаар  “Өдрийн сонин”-ы  сэтгүүлч Номин-Эрдэнэ нарыг тус тус шагнав.

Мөн энэ үеэр МСНЭ-ээс “Шинэ цаг үе ба сэтгүүл зүй” тунхгийг гаргаж, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн чиг хандлагыг тодотгох, хэвлэлийн эрх, эрх чөлөөний суурь зарчмыг цар тахал болон цаг үеийн ямарваа нөхцөл байдлаас үл хамааран үл хөндөх, тууштай хамгаалах зарчмыг уриаллаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 12:40:58

Сэтгэгдэл бичих