Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
Зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ

Зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 12:19:16

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –9
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна. 

Хүний амь нас хохирсон ослоос дурдвал:

  • Гуравдугаар сарын 2-ны 18:00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Баяннуур сум 2-р баг “Цул Улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 2км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигчийн амь нас хохирсон
  • Мөн өдрийн 04:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг Дээд Бодь хийдийн урд замд Toyota Prius маркийн автомашин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius маркийн автомашины жолоочийн амь нас хохирч, зорчигч гэмтсэн
  • Өчигдөр 23:30 цагийн орчимд Хан-Уул дүүрэг, Сонсголонгийн дэнжийн автобусны зогсоолын баруун замд Toyota Allion маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон ослууд гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил ирлүүлсний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-05 12:19:16

Сэтгэгдэл бичих