![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Улсын Онцгой комисс /УОК/ын даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулжээ. Шинэчлэн байгуулалтаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэн хурандааг томилсон байна.
Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулахад “УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа өгч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Ж.Чүлтэмсүрэн хурандааг даргаар томилсон. Өмнө нь Шуурхай штабын баг бүрэлдэхүүн 60 хүнтэй байсан бол одоо 30 орчим болсон. УОК-ын Шуурхай штабын бие бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамны байрнаас Онцгой байдлын ерөнхий газар руу шилжиж байгаа” гэв. Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нь өмнө нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байжээ.
Шуурхай штаб нь ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр шинэчлэгдэн байгуулагджээ.
Сэтгэгдэл бичих