Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
Хүнсний худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Хүнсний худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-04 13:53:18

Өнгөрсөн сарын 23-аас хөл хорион дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухайн хуулийн 8-р зүйлийн 8.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК-ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан.

Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж,байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

1. Энэ талаар НМХГ-ын ХАБХААХХ-ийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч Х.Чимгээ “Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлээд байна. 9 дүүргийн хэмжээнд  6700 орчим хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэн /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна.Худалдааны газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд халдвар хамгаалын дэглэмийг мөрдүүлэх, худалдааны танхим, лангуу тавиур, тасаг, павильон, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тооцооны цэг бүрт “QR” кодыг байршуулж бүртгэл хийх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэгдсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүлэх, мөн худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажллаж баайна.

Өнөөдрийн байдлаар “Түр журам”, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлэн, даган мөрдөж байгаа жишиг аж ахуй нэгжүүд олон байна. Тухайлбал, томоохон зах худалдааны төв, хүнсний  дэлгүүрүүд нь иргэд үйлчлүүлэгчдийн болон, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэгч хаалга, ухаалаг халуун хэмжигч суурилуулан, хүн хоорондын зайг тэмдэглэгээгээр тодотгож өгсөн, QR код уншуулах дотоодын ажилтан томилж, түүнд хяналт тавих, үйлчилгээний газрууд кассын хэсэгт тусгаарлагч шилэн хаалт байршуулсан, лифтний товч, урсдаг шатны бариул, хаалга, үүдний бариул зэргийг хоёр цаг тутам ариутгаж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийж, шууд иргэдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүнийг савлан борлуулж, халдвараас сэргийлэх, гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг дагаж мөрдөн ажиллаж байна.

Хан-Уул Имарт салбарын Манлайлагч Н.Отгончимэг “И Мартын бүх салбарууд нь үйлчлүүлэгч болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд өдөр тутам халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллаж байна. Үйлчлүүлэгчид үүдээр орж ирээд гараа ариутган, бүртгэлийн хэсэгт QR кодоо уншуулаад дэлгүүрт нэвтрэх боломжтой. Дэлгүүрээр үйлчлүүлэхдээ халдваргүйжүүлэгч хаалгаар нэвтэрч, хүнс цуглуулах тэргээр хүн хоорондын 1,5 метрийн зай барих боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэхдээ тэрэг бүрийг цаг тутам ариутган халдваргүйжүүлж байна. 5 минут тутамд зарлан мэдээлэхээр үйлчлүүлэгчдэд анхааруулах мэдээг хүргэж, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа халдваргүйжүүлэн үйлчлүүлэхийг сануулж байна. Мөн ЭМЯ, Мэргэжлийн хяналтаас байгууллагаас гаргасан зөвлөмж бүхий шторкуудыг иргэдэд хүргэж байна" гэсэн юм.

“Лавай” худалдааны төвийн эрүүл ахуйч Б.Лхамсүрэн: Үйлчлүүлэгч бүрийг QR код болон гар аргаар бүртгэлжүүлж байна. Тус худалдааны төвийн түрээслэгч нарыг нэг удаагийн хувцсаар хангаж, жимс, хүнсний төрлийн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүйгээр, савлан борлуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газа
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-04 13:53:18

Сэтгэгдэл бичих