Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
Дөрвөн төрлийн хүлэмжийн таримлын 110 кг үрийг өрхийн тариалан эрхлэх иргэн, АНН-д олгоно

Дөрвөн төрлийн хүлэмжийн таримлын 110 кг үрийг өрхийн тариалан эрхлэх иргэн, АНН-д олгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-02 15:05:01

Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын 110 кг үр нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.

Ингэснээр хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар  нэмэгдүүлэн, төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад түлхэц болох юм.

Түүнчлэн, Бүгд найрамдах Польш Улсын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд 8.5 мянган тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй 100 трактор,  ногооны үрлэгч, хураагч  комбайн, копатель,  хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж гээд 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмж нийлүүлнэ.

Мөн БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагч, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 1 га талбайг услах хүчин чадалтай бага оврын 78 бороожуулагч, жимс, жимсгэний тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадалтай дуслын усалгааны 90 ширхэг системийг зээлээр олгоно. Энэ нь жилийн 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай аж. Үүний үр дүнд нь  усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-02 15:05:01

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Одоо ажил дээр хүргээд ирж болох уу нисэх буудалДоод салхитад хашаандаа жаахан ногоо ил тарьдаг юм ... энэ хүлэмжээс олдох болов уу
Доод салхитад хашаандаа жаахан ногоо ил тарьдаг
2021-03-03 11:29:26 - 192.82.73.144