Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ олгох талаар зөвлөмж боловсруулна

ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ олгох талаар зөвлөмж боловсруулна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-03-02 13:12:15

ЖЕНЕВ. /APA/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний вакцинжуулалтын гэрчилгээтэй холбоотой зөвлөмжөө ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байна. Энэ талаар ДЭМБ-ын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдээлжээ. 

"Одоогийн байдлаар янз бүрийн хувилбаруудыг судалж байна. Вакцин хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой блокчейн гэх зэрэг механизмуудын талаарх зөвлөмжөө ДЭМБ ойрын өдрүүдэд эсвэл ойрын долоо хоногт өгч магадгүй" гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, ДЭМБ-ын шинжээчдийн тусгай баг "нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг вакцинжуулалтын ажилд тохируулах чиглэлээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна". Түүнчлэн вакцинжуулалтын цахим гэрчилгээ олгох төсөл дээр ажиллаж байгаа баг ч байгаа аж. "ДЭМБ-ын Онцгой байдлын хороо вакцинжуулалтын хамрах хүрээ маш бага байх үед аялагчдаас вакцинжуулалтын гэрчилгээ шаардахыг эсэргүүцэж байсан билээ. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын хамрах хүрээ улам бүр өргөжиж, энэ асуудлыг улам бүр идэвхтэй хэлэлцэж байна" гэж тэрбээр хэлжээ. 

Улс орон бүр өөрийн шийдвэрийг гаргаж, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо хэрэгжүүлдэг боловч вакцинжуулалтад бүх нийтээр хамрагдах боломж байхгүй тохиолдолд вакцинжуулалтын гэрчилгээг нэвтрүүлэхэд ёс зүй, хүний ​​эрхийг хөндсөн ноцтой асуудал үүсэж болзошгүйг тэрбээр анхааруулсан байна. 


montsame.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-03-02 13:12:15

Сэтгэгдэл бичих