Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
О.Дашпагма: Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчимд хувьд вакцины урвалууд илэрч байна

О.Дашпагма: Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчимд хувьд вакцины урвалууд илэрч байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-02 12:09:52

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Эхний ээлжийн вакциныг нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын лавлагаа болоод Дүүргийн ЭМТ-үүд дээр байрлаж байгаа 22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамруулсан.Энэ вакцинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, ковид-19 халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод шинжилгээнд дайчлагдан ажиллах бусад салбарын хүмүүсийг хамрууллаа.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвал хүндрэлийн байдлыг дархлаажуулалтын тогтолцооны хүрээнд тогтмол хянаж байна. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Заавар дээр нийт вакцинд хамрагдсан хүний 50-60 хүний вакцины дараах хариу урвалууд илрэхээр байгаа.

Манай улсад вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчимд хувьд вакцины дараах урвалууд илэрч байна. Эдгээр урвалууд халуурах, толгой өвдөх, бие чихүүдэс хүрэх, мөн хэсэг газар буюу тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдлууд гарсан. Шинж тэмдгүүд аяндаа 2-3 хоногт арилж байна. Хэрвээ шаардлагатай бол шинж тэмдгийг арилгах зорилгоор эмчийн заавраар шинж тэмдгийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар вакцины дараах ноцтой хүндрэл, урвал бүртгэгдээгүй. Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-02 12:09:52

Сэтгэгдэл бичих