Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Сагсчин залуус амиа алдсан хэргийг хааж, прокурорт шилжүүлэхээр болжээ

Сагсчин залуус амиа алдсан хэргийг хааж, прокурорт шилжүүлэхээр болжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 15:58:55
Энэ сарын 6-нд “Этүгэн Ирвэсүүд” багийн довтлогч Т.Их-Уул, “ОТИС Шилүүснүүд” багийн холбон тоглогч Х.Цогтсайхан нарын сагсчид амиа алдаж, олон нийтийг цочирдуулсан билээ.  Тодруулбал, БЗД-ийн 25-р хороонд байрлах нэгэн олны танил эмэгтэй У-ийн гэрт архидан согтуурч байх үедээ маргалдаж иргэн Т.Их-Уул иргэн Х.Цогтсайханыг хутгалж хөнөөгөөд, өөрөө өндрөөс үсэрч амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс "Амиа алдсан шалтгааныг нь тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Амиа алдсан сагсчидтай хамт байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн. Хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон “ гэсэн тайлбарыг өгч байсан.  Тэгвэл тухайн хэргийн мөрдөн шалгах ажил дуусаж, шинжилгээний хариу гармагц прокурорын байгууллага руу шилжүүлэхээр болжээ. Учир нь "хэрэгт холбогдогч нас барсан" гэх шалтгаанаар хэргийг  хаах саналаа цагдаагийн байгууллагаас Нийслэлийн прокурор руу хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээлжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст мөрдөн шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 15:58:55

Сэтгэгдэл бичих