Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Өнөөдрөөс эхлэн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувиар хямдрууллаа

Өнөөдрөөс эхлэн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувиар хямдрууллаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 15:46:36

Цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс “МИАТ” ТӨХК тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувиар хямдруулж буй тухай ИНЕГ-аас мэдээллээ. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн тусгай нислэгийн үнэ хямдарч байгаа юм.

Тодруулбал,

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 72,000 вонноор хямдарч 457,000 вон,
  • Токио -Улаанбаатар чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф 8,100 иенээр хямдарч 51,050 иен,
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тийз 830 евро байсан нь 99 еврогоор хямдарч 731 евро,
  • Истанбул-Улаанбаатар чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 102 ам.доллароор хямдарч 629 ам.доллар,
  • Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тийз 364 ам.доллар байсныг 50 ам.доллароор хямдруулж 314 ам.доллар болох юм байна.

Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр,

03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
03 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 15:46:36

Сэтгэгдэл бичих