Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
Нийслэлээс орон нутагт ирэх иргэд гэр бүлийнхээ хамт 7 хоног гэртээ тусгаарлагдана

Нийслэлээс орон нутагт ирэх иргэд гэр бүлийнхээ хамт 7 хоног гэртээ тусгаарлагдана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 15:19:39

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Нийслэлээс орон нутгийг зорих иргэдийг хэрхэн тусгаарлах талаар аймгуудын Онцгой Комиссоос тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой Комисс:

-Хотоос ирэх иргэдийг 7 хоног гэрт нь тусгаарлаж, санамж өгнө. Төлбөр төлж гадуур тусгаарлагдахгүй гэсэн үг. Яаралтай ажлаар ирсэн хүн байвал тусгаарлагдахгүйгээр 72 цаг дотроо буцаад гарч болно. УОК-ийн даргын шийдвэрээр гуравдугаар сарын 01-нээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор заавал Засгийн газрын 194-р тогтоолоор биш, зорчих хүсэлтэй иргэдийг хүлээж авна гэсэн шийдвэрийн дагуу бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Өмнө нь 194-р тогтоолоор шаардлагатай хүнс, эм малын тэжээл, тээвэрлэлт болон албан томилолт зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд нийслэлд хүсэлтээ гаргаж, манайх руу албан бичиг ирүүлсний үндсэн дээр зорчуулж байсан. Одоо бол зорчих хүсэлтэй иргэд шинжилгээнийхээ бичгээр л нэвтрэх боломжтой.

Манай аймгийн хувьд шалган нэвтрүүлэх гурван пост гаргаж, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хянана. Мөн орж гарсан иргэдийг бүртгэлжүүлж, байнгын хяналт шалгалтыг хийгээд явна. Нийслэлээс хичнээн тооны иргэд ирэх албан ёсны тоо ирээгүй байгаа ч иргэд PCR шинжилгээндээ хамрагдсан, 72 цагийн хүчинтэй байх шаардлагатайг мэдэж байгаа байх.


Булган аймгийн Онцгой Комисс:

-Шадар сайдын 10-р тушаалын дагуу гэрт нь, гэр бүлээр нь 7 хоног тусгаарлана гэсэн журам байгаа. Түүний дагуу нийслэлээс ирж буй иргэдийг 7 хоног гэрт нь тусгаарлахаар зохицуулсан. Хотоос ирсэн л бол заавал 7 хоног тусгаарлагдана. 72 цаг дотроо буцаж гарна гэсэн зүйл байхгүй гэсэн үг.

Тэгэхээр 7 хоногийн хугацаанд гэр бүлийнхэн ч бас гадуур гарахгүй тусгаарлалтыг дагаж мөрдөнө.

Манай аймагт одоогоор гэрийн тусгаарлалтыг дэглэмийг зөрчсөн асуудал гараагүй. Нэг талаас иргэдийн ухамсар, хариуцлагын тухай асуудал учир дэглэмээ дагаж мөрдөхийг хүсч байна.


Архангай аймгийн Онцгой Комисс:

-Архангай аймгийн хувьд УОК-оос гаргасан чиглэлийн дагуу нийслэлээс ирэх иргэдийг 7 хоног гэрт нь тусгаарлана. Гэрт нь тусгаарлаж байгаа учраас ар гэрийнхэн нь ч бас тусгаарлалтын дүрмийг мөрдөнө. Шинжилгээний хүчинтэй хугацаа дууссан бол аймаг руу нэвтрүүлэхгүй.

Ховд аймгийн Онцгой Комисс:

-Ховд аймгийн хувьд халдвар бүртгэгдээгүй ногоон бүс байгаа. Улаанбаатар хотоос ирэх иргэдийг бусад аймгуудтай адилхан гэрт нь 7 хоног тусгаарлана. Дэглэмийг сахиж буй эсэхийг Шуурхай штабаас тогтмол хяналт тавьж ажиллана. Хэрэв тухайн иргэн ирээд яаралтай буцаад гарах хүсэлтэй байгаа бол ямар шалтгаанаар вэ гэдгийг харгалзан үзэж шийднэ.


Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариултууд:

1. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

- Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө ПСР шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна./ УБ-т эргэж ирэх тул /

2. Очоод тусгаарлагдах уу?

- Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.

3. Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

- Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

4. ПСР шинжилгээ үнэтэй юу?

- Үнэгүй хийгдэж байгаа.

5. ПСР шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу? Хариу гарсан цагаас тоолох уу?

- Шинжилгээний хариу гарсан өдөр,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.

6. Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

- Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц. 03-р сарын 03-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 15:19:39

Сэтгэгдэл бичих