Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Хот хоорондын хөдөлгөөнд хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихдоо дараах журмыг баримтална

Хот хоорондын хөдөлгөөнд хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихдоо дараах журмыг баримтална

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 12:30:24

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн эхлэн орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нээж байна.

Ингэхдээ орон нутгийн замын хөдөлгөөнд хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихдоо дараах журмыг баримтална.

Үүнд:

  • Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд /үүнд жолооч хамаарна/ PCR шинжилгээний “сөрөг” хариу, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, албан ажлаар зорчих бол албаны үнэмлэх, томилолт эсвэл тодорхойлолтыг биедээ авч явна.
  • Зорчих явцад хэрэглэсэн амны хаалт, бээлий, ахуйн хог хаягдлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч цуглуулж, хог хаягдлыг цуглуулах цэгт битүүмжлэн хаяна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунгаа авсан эсвэл тус өвчнөөр өвдөх, эдгэрсэн бол энэ талаарх баримтыг авч явна.
  • Халдвар илэрсэн бүс нутгаас өөрийн оршин суух газар руу зорчиж буй эсвэл удаан хугацаагаар байрлах иргэн 7 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлан ажиглалтад байна.
  • Халдвар илрээгүй бүс нутгаас зорчиж буй иргэд эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.
  • Харин аймгуудын хувьд тухайн иргэний PCR-ийн хариу 72 цагаас хэтэрсэн тохиолдолд түргэвчилсэн тестээр шинжилгээ авч нэвтрүүлэх юм.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 12:30:24

Сэтгэгдэл бичих