Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-04-18
12°
-2°
Даваа
2021-04-19
11°
-2°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-1°
Пүрэв
2021-04-22
-10°
2021 оны 04 сарын 19, Даваа
45 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,952 боллоо

45 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,952 боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 11:49:56

ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 11.905 шинжилгээ хийгдэж, 45 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо.

Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй, дотоодын халдварын тохиолдол 2433 хүн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 2299 /78%/ хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, гэртээ гарлаа. Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 558, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд 1 хүн эмчлэгдэж байна.

Улаанбаатар хотод шинээр 45 тохиолдол бүртгэгдэж, нийт 2107 тохиолдол боллоо. Аймаг, орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй.

Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн халдварын 45 тохиолдлын 29 нь өмнө халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн байна. Үлдсэн 13 тохиолдол нь "Нэг хаалга, нэр шинжилгээ"-ээр халдвар авсан нь тодорхой болсон иргэдийн ойрын хавьтлаас илэрчээ. 

Улаанбаатарт сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлууд БГД-9, БЗД-18, СХД-6, СБД-2, ХУД-10 хүн байна. 13 нь "Нэг хаалга, нэр шинжилгээ"-ээр илэрсэн хавьтлууд байна. Харин гурван хүний хавьтлын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.

Тэгвэл шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-01 11:49:56

Сэтгэгдэл бичих