Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэллээ

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-27 11:17:13

Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Энэхүү зээл нь 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Аж ахуй нэгжүүд арилжааны банкаар дамжуулан олгох хоёр их наяд төгрөгийн зээлд хамрагдах барьцаа мөнгө хүрэлцээгүй тохиолдолд  зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой юм байна.

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна. Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй болж байгаа аж.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-27 11:17:13

Сэтгэгдэл бичих