Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-04-19
12°
-1°
Мягмар
2021-04-20
10°
Лхагва
2021-04-21
-4°
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-9°
2021 оны 04 сарын 19, Даваа
ЭМЯ: 35 тохиолдол бүртгэгдсэний 7 нь нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн

ЭМЯ: 35 тохиолдол бүртгэгдсэний 7 нь нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-27 11:08:43

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Монгол Улсад өнөөдрийн 09 цагийн байдлаар коронавируст халдварын 2866 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цаг 35 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд Улаанбаатарт байна. Үүнээс 33 тохиолдол нь дотоодод халдвар авсан хүмүүс нь байна. Хоёр нь Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос илэрлээ.

Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. 

Коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 668 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүсийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр, долоон хүн хүнд, нэг хүн нэн хүнд гэсэн байдалтай эмчлэгдэж байна.

Дотоодын халдвар авсан 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлаас илэрсэн. Нэг хүн шинээр илэрсэн бөгөөд хавьтлын эх уурхайг тодорхойлох ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-27 11:08:43

Сэтгэгдэл бичих