Монголын хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн, хүүхдийн зохиолч, профессор Н.Энхтайваны "НОГООН ДЭЛХИЙ" цуврал 15 ном Өвөр монголын өөртөө засах оронд монгол бичгээр буулган хэвлэгдэж, тус орны хүүхэд багачуудын хүртээл болж байгаа сайхан мэдээг ӨМӨЗО-ноос ирүүлжээ.


Өнгөрсөн 2020 онд Өвөр монголын хүүхэд багачуудын хэвлэлийн хорооны урилгаар Монголын хүүхдийн зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн төлөөлөгчид тус хороонд зочилж, хамтран ажиллах гараагаа эхэлсэн юм.
Тэр үеэр хүүхдийн зохиолч Н.Энхтайваны НОГООН ДЭЛХИЙ цуврал номыг хэвлэх хүсэлтийг Өвөр монгол ахан дүүс ирүүлсэн нь ийнхүү өнөөдөр биелэлээ олж, ном хэвлэгджээ. Зохиолчдоо баяр хүргэе.

15 номыг хятад хэлээр хэвлэхээр орчуулж байгаа ажээ.

Дэлхийг нөмөрсөн энэ аюулт өвчин дуусч, энх цаг ирэхээр Н.Энхтайван зохиолчийг урьж номын албан ёсны нээлт хийх юм байна.

Цаашид монголын хүүхдийн зохиолчдын олон олон бүтээл Өвөр монголд хэвлэгдэж хүүхэд багачуудын хүртээл болох талаар бид ажиллах болно.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд
Уншигч
Ямар сайхан мэдээ бэ. Энэ номнуудыг шинэ жилээр хүүхдүүддээ авч өгсөн . Маш хөөрхөн номнууд байсан.