Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 05, Баасан
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр нь шатсаны улмаас хоёр хүүхэд галд өртөж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр нь шатсаны улмаас хоёр хүүхэд галд өртөж амиа алджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-23 12:40:46

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын  төвөөс баруун хойд зүгт 55 км зайд орших “Бор даргавай” гэдэг газарт өчигдөр 15:30 цаг орчимд таван ханатай гэр шатжээ.

Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 15:46 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Гэр нь шатсаны улмаас долоон настай эмэгтэй, ой долоон сартай эрэгтэй нар галд өртөж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-23 12:40:46

Сэтгэгдэл бичих