Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 05, Баасан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-02-23 11:55:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакциндаа хамрагдлаа. Тэрбээр Энэтхэг улсаас хүлээн авсан AstraZeneca вакцины хамгийн эхний тунг хийлгэлээ. Ингэснээр Монгол Улсад дархжаалуулалт албан ёсоор эхэлж байна. 

Вакцинаа хийлгэсний дараа тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж байна. Улаан түвшнээс шар түвшин рүү шилжиж байна. Хөл хорио тогтоосноос вакцинжуулалт бэлтгэл ажлыг хийхэд тус боллоо. 

Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Оюун санааны хөрш Энэтхэг улсад талархаж байна. Монгол Улс хүн амынхаа 60 хувийг буюу 18-наас дээш насныхныг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт юм" гэлээ.


No description available.


No description available.


No description available.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-02-23 11:55:00

Сэтгэгдэл бичих