Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
Саид Моллай Монголын нэрийн өмнөөс анх удаа финалдаж ,мөнгөн медаль хүртэв

Саид Моллай Монголын нэрийн өмнөөс анх удаа финалдаж ,мөнгөн медаль хүртэв

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-02-20 13:44:37
        Израилийн Тель-Авив хотод болж байгаа ОУЖБХ-ны "Их дуулга" тэмцээнд 60 орны 421 бөх зодоглож буй. Тэмцээнд манай улсаас дэлхийн аваргын алт, хүрэл тус бүр нэгтэй Саид Моллай ганцаараа зодоглож, эрэгтэйчүүдийн 81 кг-д үзүүрлэв. Эхний тойрогт хийлж, Азербайжаны З.Цкаевийг 3 минут 57 секундэд цэвэр, Италийн А.Эспозито, Германы Д.Рессел нарыг вазаригаар, хагас шигшээд ОХУ-ын А.Лаппинаговыг 3 минут 20 секундэд цэвэр ялсан тэр, Монголын нэрийн өмнөөс анх удаа финалдсан нь энэ бөгөөд аваргын төлөөх барилдаанд дэлхийн чансааны 15-рт эрэмбэтэй, 25 настай узбек залуу Ш.Болтабоевт 2 минут 54 секундэд цэвэр ялагдлаа. Хүрэл медалийг Голландын Ф.де Вит, ОХУ-ын А.Лаппинагов нар хүртжээ. 
Дэлхийн чансааны наймд бичигдэж байгаа 29 настай иран бөх маань шагналын тавцангаас буугаад Израилийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Моше Понтетэй уулзаж, мөнгөн медалиа зүүж өгөн дурсгав. Дашрамд дурдахад ОУЖБХ-ны дүрмээр иргэншлээ сольсон бөхийн дэлхийн чансааны оноог тэглэдэг ч Саид Моллайд онцгойлон хандаж, оноог нь тэглээгүй юм.
No description available.

No description available.

No description available.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-02-20 13:44:37

Сэтгэгдэл бичих