Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
Сэтгэл зүйн асуудалтай тулгарсан түүхээ хуваалцсан 8 алдартан

Сэтгэл зүйн асуудалтай тулгарсан түүхээ хуваалцсан 8 алдартан

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-02-19 16:54:05

Хүнд сэтгэлээр унах, гуниг, гутралд орох, өөрийгөө ойлгохгүй, учир шалтгаангүй бүүдийх, стресст их орсноос, дааврын өөрчлөлтөөс болж ааш зангаа танихаа болих зэрэг үе бишгүй л байдаг. Хотжилт, хүрээлэн буй орчин, цар тахал гээд бидэнд стресстэх шалтгаан их буй энэ үед жижиг шинж тэмдгүүдийг анзаарахгүй яваад байвал тэр нь эмгэг болох аюултай тул өөрийгөө анзаарч, дүгнэлт хийн, өөртөө туслаж, мөн бусдын тусламжийг авч байгаарай. 

Алдартай, амжилттай хүмүүс хүртэл сэтгэл зүйн асуудалтай нүүр тулж, бас давж гарсан нь олон. Тэдний жишээнээс танилцуулъя. 

1. Адель

Тэрээр Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагатаа өөрийгөө сэтгэл гутралд өртөмтгий гээд, хамгийн хүнд хэцүү байсан цаг үе нь төрсний дараах сэтгэл гутралд орсон үе хэмээжээ. Мэдээж эмэгтэй хүн бүхэн ийм туршлагыг туулдаггүй ч зарим хүнд энэ нь хүнд хэлбэрээр илэрч болдог. Аделийн хувьд хүүгээ төрүүлсний дараа хэсэгтээ сэтгэл гутралд орсон ба үүнийгээ бусадтай ил тод хуваалцаж, ойлголцож чадахгүй байсан нь аймшигтай байсан гэжээ. Ихэнх эмэгтэйчүүд энэ тал дээр хаалттай, чимээгүйхэн туулаад өнгөрдөг нь харамсалтай гэж ярьж. 

2. Крисси Тейген

“Төрсний дараах сэтгэл гутрал хэнийг ч ялгалгүй ирдэг ба үүнийг удирдан хянах боломжгүй гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Надад бүх юм бий, сайн нөхөр, сайхан ээж, хүүхэд асрагч гээд дутах юм байхгүй, гэвч би сэтгэл гутралтай нүүр тулсан. Дутах юмгүй байж ямар нэг юм болохгүй байна гэж гомдоллох нь шударга биш гэж бодож, тэвчихийг хичээсэн. Гэхдээ л болдоггүй юм билээ “ гэж тэрээр Glamour сэтгүүлд өгсөн ярилцлагатаа дурджээ.

3. Дуэйн Жонсон

Сэтгэл гутралтай хүний ойлгох ёстой хамгийн гол зүйл бол ганцаараа биш гэдгээ мэдрэх явдал хэмээн тэрээр Youtube дэх влогтоо ярьжээ. “Чи сэтгэл зүйн асуудалд орж байгаа анхны хүн ч биш, эцсийн хүн ч биш, чамтай адил мэдрэмжтэй хэчнээн зуун сая хүн байгааг бид тоолж мэдэшгүй. Гэтэл сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийгөө ганцаараа мэт мэдрэх нь элбэг. Зөвхөн чи л ийм хуралдсан бараан үүлсийн дор сүүмийн явж буй мэт, бусад хүн зүв зүгээр амьдарч буй мэт санагддаг. Үгүй дээ, энэ бүхэн удахгүй зүгээр болно, хүчтэй байх хэрэгтэй, бид бүгдээрээ л сэтгэлийн өвдөлтийг мэдэрдэг, тиймээс битгий их санаа зов“ энэ үгсийг тэр бусдад хэлмээр байдаг тухайгаа хуваалцсан байна. 

4. Ж.К Роулинг

Опра Уинфритэй хийсэн нэгэн ярилцлагатаа тэрээр “Сэтгэл гутралыг сайн мэдэхгүй хүнд үүнийг тайлбарлах жаахан төвөгтэй л дээ. Учир нь энэ бол энгийн нэгэн гуниглал биш. Ямар ч мэдрэмж  төрөхөө больсон тэр нэг хүйтэн, хоосон, бүүдгэр орон зай гэвэл илүү дөхөм юм болов уу” хэмээжээ.

5. Керри Вашингтон

Сэтгэл зүйн асуудалтай учирсан өөрийн түүхээ “Glamour” сэтгүүлд хуваалцахдаа тэрээр “Ийм асуудалтай хүмүүсийг ямар нэг байдлаар доромж өнцгөөс харж, хандах нь элбэг тул хүмүүс үүнийгээ ихэвчлэн нуудаг. Би л гэхэд мэдсээр байж бусдаас тусламж авахаасаа маш их ичиж, нэрэлхэж байсан. Гэтэл миний тархи, сэтгэл зүрх 2 бол надад хамгийн чухал шүү дээ. Шүд хүнд хэчнээн чухал билээ, шүд өвдөхөд хүн шүдний эмнэлэгт очдог. Харин сэтгэл өвдөхөд тэгж чадаж байна уу” гэжээ. 

6. Ханхүү Харри

Тelegraph сонины сэтгүүлчид өгсөн подкаст ярилцлагатаа Харри “Би олон жил бусдад БИ ЗҮГЭЭР ЭЭ гэж хэлж ирсэн. 12 настайдаа ээжийгээ алдсанаас хойш би бүх сэтгэл хөдлөлөө хүчээр хааж, 20 жил тасралтгүй тэр хэвээр явсан. Энэ нь миний хувийн амьдрал, ажил төрөлд үнэхээр ноцтой хохирол учруулж, зарим тохиолдолд би юу ч үгүй нурж унахад ойрхон буйгаа, хэрэв тэгвэл дахин босож чадахгүй гэдгээ мэдэрч байсан” гэж ярьсан юм. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж байхын, бусдаас тусламж авч, өөрийгөө нээж байхын чухлыг түүний ярианаас ойлгож болохоор. 

7. Зендаяа

Өөрийн сошиал медиадаа бичсэн түүний постонд “Би сэтгэл зовнилтойгоо чамгүй их тэмцсэн. Энэ бүхэн 2013 онд Эллений шоуны үеэр амьдаар дуулсан тэр үеэс эхэлсэн юм. Тэр өдөр санасандаа хүртэл сайн дуулж чадаагүйдээ үнэхээр их санаа зовж, галзуурмаар санагдсан. Түүнээс хойш энэхүү сэтгэл зовнил дуулах бүрт илэрдэг болсон.” гэж бичжээ. 

8. Кристен Стюарт

15-20 насныхаа хооронд тэр сэтгэл зовних эмгэгээр өвчилжээ. Үргэлжид бүх юманд сэтгэл зовж, бүгдийг хянахыг оролдож, хэрэв түүний тооцоолоогүй, мэдэхгүй ямар нэг зүйл тулгарвал шууд айж, зугтааж, өрөөндөө өөрийгөө түгжиж, бие нь сульдаж эхэлдэг байж. Энэ бүхний эцэст тэр үүнээс хэрхэн ангижрах, санаа сэтгэлээ хэрхэн тайвшруулж, өөрийгөө хамгаалж сурахаа мэддэг болж, илүү хүчтэй нэгэн болсон тухайгаа ярьжээ. “Хэрэв хүн нэг удаа нүүрээрээ газар унавал дараагийн удаа яавал ингэж унахгүйгээ мэдэж авдагтай адил” хэмээн зүйрлэн хэлж.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-02-19 16:54:05

Сэтгэгдэл бичих