Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 05, Баасан
Монголчуудын хайртай жүжигчин А.Мягков таалал төгсчээ

Монголчуудын хайртай жүжигчин А.Мягков таалал төгсчээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-02-18 18:00:00
                       Монголчуудын сайн танил, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Андрей Мягков 82 насандаа пүрэв гарагт таалал төгслөө. Энэ талаар А.Чеховын нэрэмжит Москвагийн урлагийн театрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн бөгөөд "Талийгаачтай салах ёс гүйцэтгэх өдөр, цагийг дараа нь зарлана" гэжээ.                            
  Хуучнаар Ленинград хотод 1938 оны долдугаар сарын 8-нд мэндэлсэн тэрээр 1976 онд ЗСБНХУ-ын гавьяат жүжигчин, 1977 онд төрийн шагнал, 1986 онд ардын жүжигчин цол хүртсэн юм. Дэлгэц, тайзын олон бүтээлд дүрээ мөнхөлсөн түүнийг бид алдарт найруулагч Элдар Рызановын найруулсан "Ийм нэгэн явдал" хоёр ангит инээдмийн киноны эдийн засагч Анатолий Ефремович Новосельцевийн дүрээр нь сайн мэдэх билээ. Дашрамд дурдахад 1977 онд тухайн үеийн асар их мөнгө болох хагас сая рублиэр бүтээсэн эл киноны дууг гол дүрийн жүжигчид Андрей Мягков, Алиса Фрейндлих нар дуулсан юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-02-18 18:00:00

Сэтгэгдэл бичих