Австралийн Мельбурн хотод талбайн теннисний хамгийн том тэмцээн "Их дуулга" цувралын эхнийх болох "Australian Open" үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд ОХУ-ын Аслан Карацев Болгарын Григор Димитровыг 2:6, 6:4, 6:1, 6:2-оор хожиж, хагас шигшээд шалгарав. Ийнхүү 27 настай орос залуу "Их дуулга"-ын шөвгийн дөрөвт үлдсэн хамгийн доогуур чансаатай теннисчдийн нэг болж, нэрээ мөнхөллөө. Дэлхийн чансаанд 114-рт эрэмбэлэгдэж буй тэр, хагас шигшээд Сербийн Новак Жоковичтой өрсөлдөнө. Хамгийн сүүлд 2001 оны "Уимблдон"-ы хагас шигшээд 125-рт чансаалагдсан Хорватын Горан Иванишевич шалгарсан юм.
"Их дуулга"-ын хагас шигшээд шалгарсан чансаа багатай эрэгтэй теннисчид: Патрик Макинрой(АНУ, чансаа-114)-Australian Open-1991
Жимми Коннорс(АНУ, чансаа-174)-US Open-1991
Анри Леконт(Франц, чансаа-200)-Ролан Гаррос-1992
Филипп Девульф(Бельги, чансаа-122)-Ролан Гаррос-1997 Владимир Волчков(Беларусь, чансаа-237)-Уимблдон-2000
Горан Иванишевич(Хорват, чансаа-125)-Уимблдон-2001
Сэтгэгдэл бичих