Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-02-28
-9°
-21°
Даваа
2021-03-01
-2°
-16°
Мягмар
2021-03-02
-13°
Лхагва
2021-03-03
-1°
-10°
Пүрэв
2021-03-04
-1°
-12°
2021 оны 02 сарын 28, Ням
Британийн штамм ердийн коронавирусээс хүмүүсийн аминд илүүтэй хүрч байна

Британийн штамм ердийн коронавирусээс хүмүүсийн аминд илүүтэй хүрч байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-02-17 10:06:44
  Британийн SARS-CoV-2 коронавирусийн штамм эмгэг генийн бусад штаммаас илүүтэйгээр хүндрэл үүсгэж, үхэлд хүргэж байна.
  Их Британийн засгийн газрын дэргэдэх амьсгалын замын вирусээс учирч  буй шинэ аюулын асуудал эрхэлсэн зөвлөлдөх баг ийм түгшүүртэй дүгнэлт хийжээ.  Тус байгууллагын тайланг PDF-файлаас үзэж болно. 
 Британийн штамм буюу В.1.1.7 нь 2020 оны арванхоёрдугаар сард анхн илэрсэн юм. Энэ нь Англид гарснаар дэлхийгээр эрчтэй таржээ. Өнөөдөр SARS-CoV-2 коронавирусийн энэ төрөл хэдийнэ 82 оронд бүртгэгдээд байна. В.1.1.7 нь цар тахлын урьд дуулдаагүй давалгаа үүсгэнэ хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байгаа ажээ.   Шинэ штамм ингэж эрчтэй тарж байгаа нь өмнөх штаммуудыг бодвол хүнээс хүнд амархан халдварладгаас  үүдэлтэй гэнэ.  Гэтэл бүр одоо уг штамм  илүү хүндрэл  дагуулж байгаа нь тодорхой болжээ.  Гэхдээ энэ нь юутай холбоотой нь одоогоор тодорхойгүй байна.  
NERVTAG-гийн шинжээчид янз бүрийн байгууллагын хийсэн 12 судалгааг иш татжээ. Британийн штаммаар нас барах нь SARS-CoV-2 коронавирусийн бусад төрлөөс 30-70%-иар их байгааг олонхи судалгаа харуулсан байна. B.1.1.7 штамм хүний биед илүүтэй үрждэг бөгөөд үүнтэй холбоотойгоор эсүүдийг илүүтэй гэмтээдэг байж болох талтай.  Шинэ аюултай штамм Орост ч нэгэнт илэрчээ. 
Гэвч Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Поповагийн хэлснээр, ОХУ-д бүртгэгдсэн вакцинууд британийн штаммаас хамгаалдаг байна. Ингэхдээ стандартын тест нь түүнийг  вирусийн бусад төрлөөс дутуугүй илрүүлж байгаа ажээ.  Харин британийн SARS-CoV-2 штаммд тусгайлан зориулсан дэлхийн анхны тестийг Орост саяхан бүртгэсэн байна. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-02-17 10:06:44

Сэтгэгдэл бичих